Маркетинг бол систем. Бид түүнийг бүтээдэг.
NSMA нь 2009 оноос хойш Монголын зах зээлд медиа төлөвлөлт, мониторинг, зар сурталчилгааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй маркетингийн агентлаг. Бид брэндүүдэд тоо баримтад суурилсан, системтэй өсөлтийг авчирдаг.
15 жилийн туршлага, тоо баримтын хэл
NSMA нь 2009 онд байгуулагдсан цагаасаа хойш медиа төлөвлөлт, мониторинг, зуучлалын чиглэлээр мэргэшсэн. Бид зарын үр дүнг хэмжих, GRP, reach зэрэг үзүүлэлтийг тооцоолох, кампанит ажлыг бодит дата дээр тулгуурлан удирдах туршлагатай.
Уламжлалт медиа (ТВ, радио, гадна сурталчилгаа) болон дижитал сувгийг хослуулан ажилладаг нь бидний давуу тал. Энэ нь брэндийн мессежийг зөв суваг, зөв цагт, хэмжигдэхүйц байдлаар хүргэх боломжийг олгодог.
Өнөөдөр бид сэргэж буй зах зээлд дахин системтэйгээр өргөжиж, орчин үеийн хэрэгслүүд — сошиал медиа мониторинг, маркетингийн оношлогоо, дата самбар зэргийг үйлчилгээндээ нэвтрүүлж байна.
Юунд итгэдэг вэ?
Бид зүгээр л пост хийдэггүй. Бид брэндийн өсөлтийг системчилж, тоогоор баталгаажуулдаг.